Шууд Chart

“ABU ROBOCON-2019” тэмцээний сугалаа олон улсын дүрмийн дагуу явагдлаа

2019-08-24 18:46:30

МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа олон улсын роботын тэмцээн маргааш зохион байгуулагдах гэж байна.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох “ABU ROBOCON-2019” тэмцээнд 16 орны 17 баг өрсөлдөх бөгөөд манай улс давуу эрхийнхээ дагуу хоёр баг оролцуулах юм.

Тэгвэл дөнгөж сая багуудын оноолтын сугалаа явагдаж дараах байдлаар ур ухаан, авьяас чадвараа сорино.

Үүнд “А” хэсэгт Энэтхэг, Япон, Пакистан, “B” хэсэгт Хонгконг, Индонез, Непал, “C” хэсэгт Малайз, Казахстан, Монгол-2, “D” хэсэгт Шри Ланка, Египет, БНХАУ, “E” хэсэгт Фижи, Камбуж, Тайланд, “F” хэсэгт Вьетнам, Монгол-1 гэсэн ангиллаар өрсөлдөх гэж байна.

Энэхүү сугалааг олон улсын дүрмийн дагуу явууллаа гэж зохион байгуулагчид хэлэв.

Тэмцээн маргааш 12:00 цагт албан ёсоор эхлэх ба үзэгчид үнэ төлбөргүй орох эрхтэй юм.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК дэмжин оролцож буй.

 

 

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

“ABU ROBOCON-2019” тэмцээний сугалаа олон улсын дүрмийн дагуу явагдлаа   
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 03:12
super

Бидэнтэй нэгдээрэй