Шууд Chart

Монголын баг анхны хожлоо авав

2019-09-06 09:11:36

Катар Улсад 2022 онд зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Ази тивийн сонгон шалгаруулалтын II шатанд 40 улс найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсын шигшээ баг F хэсэгт Япон, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсын шигшээ багуудтай багтаж хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Мьянмар Улсын шигшээ багийн эсрэг хийлээ.

Монгол Улсын шигшээ баг өмнө нь ДАШТ-ий урьдчилсан шатны сонгон шалгаруулалтанд оролцон анхны оноогоо авсан ч Азийн бүсийн II шатанд шалгарч чадаагүй.

Тэгвэл энэ удаа Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны өрсөлдөөнд анх удаа Азийн бүсээс II шатанд шалгарч, мөн анхны хожлоо авав. Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг шигшээ багтаа 2 дахь тоглолтоо хийж буй 18 настай “Дэрэн” клубын залуу тоглогч А.Дөлгөөн “Улаанбаатар Сити” клубт тоглодог А.Нармандахын хөндлөн дамжуулалтыг эсрэг багийн хаалга руу шууд цохин оруулсан. Ийнхүү залуу жигүүрийн тоглогч А.Дөлгөөний оруулсан ганц гоолоор Монгол Улсын шигшээ баг ялалт байгуулж ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны II шатанд анхны хожлоо авахын зэрэгцээ анхны гурван оноогоо авч байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг анхны хожлоо авав  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй