Шууд Chart

Д.Давааням үзэгчдийн суудал руу шилжлээ

2019-09-10 12:07:22

ОХУ-ын Екатеринбург хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын ДАШТ-д Монголын ширэн бээлийтнүүдээс 75 кг-ийн жинд Д.Давааням өнөөдөр Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдаж, 0:5 (27:30, 27:30,27:30,28:29,28:29) оноогоор ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Монголын шигшээ баг

52 кг-ийн жинд Х.Энхмандах,

57 кг-ийн жинд Э.Цэндбаатар, Х.Энх-Амар

63 кг-ийн жинд Б.Чинзориг,

69 кг-ийн жинд Г.Баярхүү,

75 кг-ийн жинд Д.Давааням,

81 кг-ийн жинд Н. Шинэбаяр,

91 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр.

Өнөөдөр 81 кг-ийн жинд Нармандахын Шинэбаяр эхний тойрогт Узбекистаны Д.Рузметовтой тоглоно. Хэн ялсан Конго улсын К.Питатай учрах юм.

Мөн 91 кг-ийн жинд Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр эхний тойрогт Словакын Д.Михалектай оноолт таарсан. Өнөөдөр болох уг тулаанд ялсан нь дараагийн тойрогт Казахстаны В.Левиттэй тулалдах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Давааням үзэгчдийн суудал руу шилжлээ   
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй