Шууд Chart

Улсын хэмжээнд дундаж цалин 1 сая 16 мянган төгрөг байна

2019-09-12 12:00:33

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны  2 дугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.2 (5.5%) мянгаар, өмнөх улирлаас 1.3 (3.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 39.5 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 32.7 (5.1%) мянгаар тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 67.4 (10.0%)

мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 89.1 (13.2%) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай,

209.1 (30.9%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 148.7 (22.0%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 42.0 (6.2%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 119.6 (17.7%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

 Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 320000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 4.5 мянгаар, 320001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.6 мянгаар, 700001-

1100000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.2 мянгаар, 1100001-1500000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 9.9 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 12.2 мянгаар нэмэгдсэн бол 500001-700000 төгрөгийн цалинтай ажиллагчид 1.8 мянгаар буурчээ.

 

ААНБ-ын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 780.8 мянган төгрөг, Зүүн бүсэд

883.9 мянган төгрөг, Хангайн бүсэд 978.0 мянган төгрөг, Төвийн бүсэд 1.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 157.5-380.4 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.4 мянган төгрөгөөр их байна.

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу  2.6 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 724.5 мянган төгрөг байна.

 ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин, бүсээр, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр

Улаанбаатар

 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 100.3 (14.8%) мянга нь боловсролын салбарын, 82.3 (12.2%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 76.3 (11.3%) мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 71.7 (10.6%) мянга боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 46.7 (6.9%) мянга барилгын салбарын, 42.9 (6.3%) мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 40.7 (6.0%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 38.2 (5.6%) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын ажиллагчид хамрагдсан бол үлдсэн 26.2 хувийг бусад салбарын ажиллагчид эзэлж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар

 

 Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 714.3 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 911.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.7 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2019 оны 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.4 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 615.3 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин, ажиллагчдын тооны бүлгээр, 2019 оны 2 дугаар улирлын

байдлаар, мянган төгрөгөөр

 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6 (13.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 3.3 (0.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

 Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 135.6 (13.2%) мянган төгрөгөөр өсөхөд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин 276.3 (17.0%) мянган төгрөг, барилгын салбарынх 211.3 (21.9%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 201.9 (24.2%) мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 201.6 (19.4%) мянган төгрөг, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 171.6 (19.7%) мянган төгрөг, боловсролын салбарынх 168.5 (21.5%) мянган төгрөг, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 166.9 (20.7%) мянган төгрөг, уул уурхай, олборлолтын салбарынх 161.1 (6.5%) мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх

143.3 (12.0%) мянган төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 139.0 (22.7%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

 Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг, хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 102.5-205.4 (8.8%-17.7%) мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 853.4 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 920.9 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 953.4 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 559.9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 207.8-601.3 (17.9%-51.8%) мянган төгрөгөөр бага байна.

  ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 675.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 842.9 мянган төгрөг байна.

ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин болон медиан цалин, улирлаар, мянган төгрөгөөр

 

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны 2 дугаар улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас

3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ.

Бодит цалингийн индекс (2010.IV=100%), улирлаар, хувиар


Улсын хэмжээнд дундаж цалин 1 сая 16 мянган төгрөг байна  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-13 04:52
Hudla

Бидэнтэй нэгдээрэй