Шууд Chart

Халуун боловсруулалтын өрөөний хөргүүрт байсан амталсан болон гэссэн бүтээгдэхүүнийг устгууллаа

2019-09-12 14:17:30

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах МТМ барилгын лифтэнд гал гарсантай холбогдуулан 16 давхарт байрлах Нар урт ХХК-ийн Мандала лоунжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар үйлчилгээний зааланд утааны тортог тогтсон, үнэртэй, халуун боловсруулалтын өрөөнд агаар сэлгэлт хийсэн их цэвэрлэгээ хийгдэж байв.

Халуун боловсруулалтын өрөөний хөргүүрт байсан амталсан болон гэссэн, бага зэрэг өнгө нь хувирсан  доорх нэрийн бүтээгдэхүүнийг дотоод хяналтын багаар нь  бүртгэл хөтлөлт хийж, устгууллаа.

Арвайн гурил-320 гр

УБ гурил 2,5 кг /1 кг савлагаатай/

2 дугаар гурил 5 кг

Үхрийн цул мах 3,6 кг

Үхрийн амталсан мах 3,4 кг

Тахианы махан шорлогний бэлдэц мах 2,1 кг

Үхрийн махан шорлогний бэлдэц мах 2,8 кг

Сосиско 9,5 гр

Яргай загас  /амталсан/ 0,3 гр

Гахайн тагалцаг  /6 порц/ 6 кг


Халуун боловсруулалтын өрөөний хөргүүрт байсан амталсан болон гэссэн бүтээгдэхүүнийг устгууллаа  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй