Шууд Chart

“Мэргэжлийн аврагч-2019” тэмцээн эхэллээ

2019-09-12 14:51:28

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн аврагч-2019” тэмцээнийг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Жил болгон уламжлал болон зохиогддог тус тэмцээний нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн нар оролцлоо.

Тэмцээнд нийслэлийн Аврах анги 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангийн нийт 16 багийн 128 алба хаагч тамирчид оролцож, Туул голд буухиа сэлэлт, усанд живсэн нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх ажиллагаа, уснаас аврах ажиллагаа, тамирчдын бэлэн байдлын үзлэг, аврагчийн цогцолбор дасгал, буухиа гүйлт, нуранги доороос нэрвэгдэгсдийг гаргах, алдагдсан химийн хорт бодисыг аюулгүй болгох гэсэн төрлүүдээр мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөх юм.

“Мэргэжлийн аврагч” тэмцээнийг зохион байгуулснаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүй төлөвшил дээшлэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


“Мэргэжлийн аврагч-2019” тэмцээн эхэллээ  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй