Шууд Chart

Хайгуул хяналтын шинжилгээ хийлээ

2019-09-20 11:08:51

Архангай аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд Архангай аймгийн Тамирын цурав  Хөхнуурын  өр голомтод 2019 оны төлөвлөгөөний дагуу тарваган тахлын  хайгуул хяналтын шинжилгээг 2019 оны 08-р сарын 21-31-ний хооронд хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөн, агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн бүтцийг тогтоох судалгаа хийлээ.  Голомтот нутгаас мэрэгч амьтан, гадны шимэгч, гулигдасны нийт 219 сорьц дээжлэв. Дээжилсэн сорьцуудад ийлдэс судлалын шинжилгээ хийлээ. Мөн голомтот нутгийн  иргэдэд тарваган тахал өвчнөөс сэргийлэх яриа хийж санамж тарааж сурталчлав.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв


Хайгуул хяналтын шинжилгээ хийлээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй