Шууд Chart

Тавин өрхийн 1141 толгой мал зөвшөөрөгдсөн бүсэд гаргажээ

2019-09-20 16:05:27

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хан-Уул дүүргийн Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хөдөлмөр,халамж үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул агро ОНӨААТҮГ, Мал эмнэлгийн тасаг хамтран Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2019.06.12 № 01/1494 “Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа  малтай иргэдэд” мэдэгдэл хүргүүлэх тухай,  Хан-Уул Дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дүгээр сарын 01-ны өдрийн А/276 тоот “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг албадан гаргах тухай” захирамжийн хүрээнд тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлж буй иргэдийн 61 өрхийн 1341 толгой мал байгаагаас  50 өрхийн 1141 толгой мал зөвшөөрөгдсөн бүсэд гаргасан.

2019.09.20ны байдлаар “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд” туувраар болон бэлчээрлэж буй 11 өрхийн 200 толгой малыг мал эмнэлгийн хяналтын хорио цээрт оруулан албадан гаргах ажилд  хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

 


Тавин өрхийн 1141 толгой мал зөвшөөрөгдсөн бүсэд гаргажээ  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй