Шууд Chart

Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны тоглолт болоход сарын хугацаа үлдлээ

2019-09-24 09:46:39

Монголын футзалын үндэсний шигшээ баг Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтуудаа хийхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдлээ. 

Урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хоттой зүүн талаараа хиллэдэг Ордос хотод ирэх аравдугаар сарын 22-26-ны хооронд болно.

Монголын шигшээ баг БНХАУ, Тайвань, Хонг Конгтой нэг хэсэгт багтсан бол “В” хэсэгт Япон, БНСУ, Макаогийн багууд өрсөлдөнө.

Хоёр хэсгийг тэргүүлэгчид дараагийн эрхээ шууд авах бол хэсгийн хоёрдугаар байрын багууд аравдугаар сарын 26-нд “Плэй Офф”-ын тоглолт хийж, хожсон нь хэсэгт тэргүүлэгчдийн хамтаар 2020 онд Туркместанд болох Азийн АШТ-ий тасалбараа халааслах юм.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан футзалын үндэсний шигшээ баг энэ удаагийн өрсөлдөгчид болох БНХАУ, Тайвань, Хонг Конгийн багуудтай өмнө нь тоглож байсан.

Монгол 8:3 Хонг Конг 2015.11.14
Монгол 1:4 БНХАУ 2015.11.18
Монгол 3:5 Тайвань 2015.11.19
Монгол 2:6 Тайвань 2017.11.05

Футзалын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн:

Ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэ-Очир
Хаалгачийн дасгалжуулагч: Ш.Баянжаргал
Багийн эмч: Г.Ариунбайгаль

Тоглогчид:

П.Алтантулга
Б.Мөнгөнтулга
Э.Пүрэвдорж
Э.Ганзориг
Т.Анхбаяр
Ц.Билгүүн
С.Наранбаатар
Я.Алтансүх
Б.Амгаланбат
А.Тэмүүлэн
Э.Ууганбаяр
Э.Мөнхтэнгэр

Хаалгачид:

М.Чанцал
Б.Бадамсэрээжид

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны тоглолт болоход сарын хугацаа үлдлээ  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй