Шууд Chart

Арван найман компанийн хувьцааны ханш өсчээ

2019-10-01 11:26:09

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 33 хувьцаат компанийн 137,719,491 төгрөгийн үнийн дүн бүхий 1,040,959 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа"ХК (BHL+15.00%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR+14.29%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI-13.73%) болон "Хишиг уул" ХК (HSX-13.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 2.54 хувиар өсч 19457.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,477,187,662,165.92 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Арван найман компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй