Шууд Chart

Монгол, БНХАУ-ын “одод” чуулсан “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно

2019-10-08 13:28:42

 Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай төлөвлөгөөнд энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан билээ. Дээрх түүхт 70 жилийн ойд зориулан Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Одон” телевизээс зохион байгуулж буй

“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолтод Монголын талаас Морин хуурын чуулга, ардын жүжигчин, дуучин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан, Д.Отгонжаргал, Д.Уламбаяр(Ука) болон “Aim4R” продакшн зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөж, үзүүлбэрээ хүргэх бол БНХАУ-ын талаас Өвөр Монголын алдарт морин хуурч Чи булаг болон “Top line” хамтлаг тэргүүтэй дуучид, бүжигчид оролцох юм.















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол, БНХАУ-ын “одод” чуулсан “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй