Шууд Chart

Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2019 оны спортын тэмцээн болно

2019-10-09 11:13:00

Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор 2019 оны аварга шалгаруулах спортын тэмцээнийг энэ сарын 11-13-ны өдрүүдэд  ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир, техник спортын хороонд зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар, болон  бүсийн төвүүдийн  нийт 300 гаруй алба хаагч оролцох юм. Алба хаагчид бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал, олс таталт, туухай өргөлт,  гар болон хөл бөмбөг, бокс гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2019 оны спортын тэмцээн болно  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй