Шууд Chart

Монгол Улс энэ оны эхний есөн сард дэлхийн 72 улсад бараагаа экспортолжээ

2019-10-09 13:22:35

Гаалийн ерөнхий газраас 2019 оны эхний есөн сарын бараа эргэлт, гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. Мэдээллээс харахад экспорт импортоос давамгайлж, импортын зөрүү 1347.2 ам доллараар эерэг гарсан байна.

Монгол Улс энэ оны эхний есөн сард дэлхийн 146 оронтой худалдаа хийснээс 72 улсад бараагаа экспортолж, 145 улсаас бараа импортолжээ. Мөн бараа эргэлт энэ үед 10544.9 сая ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.5 хувиар буюу 911 сая ам доллараар өссөн үзүүлэлт юм.

2019 оны эхний есөн сарын байдлаар экспорт импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Тодруулбал экспорт 5946.1 сая ам доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 663.3 сая ам доллараар буюу 12.6 хувиар, импорт 4598.8 сая ам доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 247.7 сая ам доллараар буюу 5.7 хувиар өссөн юм.

Эх сурвалж: ГЕГ


Монгол Улс энэ оны эхний есөн сард дэлхийн 72 улсад бараагаа экспортолжээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй