Шууд Chart

Удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах аргачлалд суралцаж байна

2019-10-09 16:38:14

Говьсүмбэр аймгийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна. Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, цасан болон шороон шуурга, зуд, хүний халдварт өвчин, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байгаа юм.

Танхимын сургалтыг болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.

Түүнчлэн энэ удаагийн сургалт “Ослын үеийн удирдлагын систем”-ын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах аргачлалд суралцаж байна  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй