Шууд Chart

Дэлхийн хэмжээнд 2 тэрбум хүн нүдний өвчлөлтэй

2019-10-09 16:57:08

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсын хэмжээнд  2 тэрбум гаруй хүн хүнд  болон хөнгөн хэлбэрийн нүдний өвчлөлтэй байгааг мэдээлсэн байна. Мөн тус байгууллагаас ядуу буурай орнуудын иргэдийн нүдний өвчлөлд өртөх магадлал хөгжингүй орнынхтой харьцуулахад 4 дахин өндөр байгааг анхааруулжээ. Ихэнх нүдний өвчлөлийг анхны шатны болон урьдчилсан эмчилгээгээр эдгээх  боломжтой байдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлэлд онцолжээ.  

Дэлхийн дахины хэмжээнд  65 сая хүн урьдчилан сэргийлэх болон  анхны шатны эмчилгээг авч чадаагүйгээс хараа нь муудсан болон хараагүй болох  өвчлөлд өртсөн нь байж боломжгүй зүйл гэж Дэлхий Эрүүл Мэндийн байгууллагаас мэдээлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ судалгаа өчигдөр олон нийтэд ил боллоо. Нүдний өвчлөл дотор хамгийн түгээмэл байгаа  өвчлөл бол харааны гажиг болон нүд цайх өвчин орж байна. Дэлхийн хэмжээнд харааны гажиг өвчинтэй 124 сая хүн байгаа бол нүд цайх өвчинд өртсөн 65 сая хүн байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  дамжууллаа. Харааны гажиг өвчинд өртсөн хүмүүс холын болон  ойрын хараа муудах нь түгээмэл байдаг байна. 

Үүнээс гадна 900 сая орчим хүн  насжилтын улмаас нүдний хараа нь муудсан байгааг энэ мэдээнд дурджээ. 2017 онд болсон Эрүүл Мэндийн чуулганаар  Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад хандаж, олон улсын хэмжээнд дэх нүдний өвчлөлийн талаар судалгаа явуулахыг хүссэн юм байна. Үүнээс гадна улс орнуудын хөгжлийн ялгаа нүдний өвчлөлийн түвшинд нөлөө үзүүлж байгааг анхаарууллаа. Буурай болон хөгжиж буй орнуудын иргэдийн нүдний өвчлөлд өртөх магадлал  хөгжингүй орнуудын иргэдтэй харьцуулахад 4 дахин өндөр байна. Өмнөд Ази болон Африкийн орнууд дахь нүдний өвчлөл хавьгүй өндөр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас  дамжууллаа.

Мөн тус байгууллагаас улс орнууд нүдний өвчлөлийн зарим эмчилгээг даатгалаар үнэгүй үзүүлэх боломжийг иргэддээ олгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгчээ. Ийм бодлогыг баримталж, иргэдийнхээ дундах нүдний өвчлөлийн түвшинг бууруулж чадсан орнуудын жишээ байгаа юм. Тухайлбал,  Азиас Энэтхэг улс  нүдний цайрах өвчнийг эмчлэх хагалгааг  улсын эрүүл мэндийн үйлчилгээнд багтааж өгсөн байдаг байна. Үүний ачаар Энэтхэгт  нүдний хараа эрс муудах болох  хараагүй болох өвчлөл 50 жилийн дотор  тавин хувиар буурсан таатай үр дүн гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд 2 тэрбум хүн нүдний өвчлөлтэй   
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй