Шууд Chart

Монголын баг түүхэн тоглолтын өмнө

2019-10-10 09:49:14

Монголын үндэсний шигшээ баг өнөөдөр Японы шигшээ багийн эсрэг тэдний талбайд анх удаа учраа тааран тоглох гэж байна. “Сайтама-2002” цэнгэлдэхэд явагдах тус тоглолтыг 50 мянга гаруй хүн үзнэ гэсэн тооцоо гарсан бөгөөд тэдний 300 нь багаа дэмжин уухайлах Монголчууд байх нь ээ.

Өчигдөр тус тоглолтын өмнөх албан ёсны бэлтгэл явагдаж, хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Майкл Вайсс оролцжээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би 2000 оны эхээр Япон Улсад ажиллаж байсан. Тэр үеийн хөлбөмбөгөөс одоогийн Японы хөлбөмбөг тэс өөр болсон гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд мэдээж зөвхөн хожлын төлөө тоглох ч гэлээ энэ тоглолтоос туршлага хуримтлуулах нь юу юунаас илүү чухал. Бүрэлдэхүүний хувьд би нэг их солиод байхыг хүсдэггүй. Хоёр жил хагасын хугацаанд бид зөвхөн энэ төвшинд тоглохын төлөө хөлс хүчээ урсгасан. Одоо харин юу сурч мэдсэнээ харуулах цаг нь ирсэн гэж бодож байна” гэжээ.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд “Дашрамд хэлэхэд Монголын хөлбөмбөгийн холбоо тэр дундаа ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нарт баярласнаа хэлмээр байна. Учир нь Монголын хөлбөмбөгийн холбоо болон Японы хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэх, багш дасгалжуулагчдыг бэлтгэх зэрэг бүхий л талд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. Тиймээс та бүхэнд баярлалаа” гэв.

2019.10.10 Япон-Монгол

18:35 /Монголын цагаар/

2019.10.15 Монгол- Киргиз

16:00 МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд.

 

 























Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг түүхэн тоглолтын өмнө  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 17:02
нэр төр гэсэн ойлголтгүй хувийн амбийцаас дээш хүсэлгүй хүмүүжсэн үеийн залуус юу гавих бол
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 17:12
Чи одоо ийм хог-н бодолтой байхаасаа ичээч. Баг-н спорт Монгол улсад яаж сайхан хөгжиж байгааг нүд чинь харж, чих чинь сонсохгүй байна уу айн. Тийм л юм бол өөрөө шигшээн өмнөөс тоглооч. 1км ч газар ичэхгүй бол гүйж чадахгүй гар байгаа дөө. цуцуцу
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 14:53
итгэж хичээх юм бол амжилтанд хүрнэ.Зоригтой хйиморлог байгаарай. залуусаа
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 14:35
amjilt zaluusaa itgej bnaa odoo tsag n bolson
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 12:14
Анти рекорд тогтоож түүхэн тоглолт хийчихгүй бол болоо доо
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 11:48
Мангастай ч хамаагүй ялна гэж л итгэл үнэмшилтэй тулалдах хэрэгтэй дээ...

Бидэнтэй нэгдээрэй