Шууд Chart

Калифорни ан амьтны арьс худалдаалах болон үйлдвэрлэлд ашиглахыг хориглов

2019-10-13 15:23:14

АНУ-ын Калифорни ан амьтны арьсаар гутал хувцас хийх болон худалдаалахыг хориглосон анхны муж боллоо. Энэ хууль 2023 оноос мөрдөгдөж эхлэх юм байна.

Тус мужийн Ан амьтдын арьсаар хувцас хийх болон худалдаалахыг хориглох тухай хууль байгаль экологи болон амьтдыг хамгаалахын төлөө тэмцэгчдэд тун баярт мэдээ болж байгааг "Би Би Си" агентлаг дамжууллаа.

Хуульд ан амьтдын арьсыг худалдаалах болон үйлдвэрлэлд ашиглахыг хориглосноос гадна нохой, муур болон адуунаас бусад амьтдыг циркийн тоглолтод оролцуулахыг хориглосон заалт багтсан байна.

Калифорнийн захирагч Ньюсом энэ үйл явдалтай холбогдуулж хэлсэн үгэндээ ан амьтдыг хамгаалах асуудалд Калифорни муж манлайлагч байдгийг онцолжээ. Гэхдээ шинээр батлагдаад байгаа хууль савхин эдлэл, үхэр, хонь, ямаа болон бугын арьсанд хамаарахгүй юм байна.

2023 оноос мөрдөгдөх хуулийг зөрчсөн тохиолдолд 500 ам.доллараар торгоно. Хуулийг давтан зөрчсөн этгээдэд оногдуулах торгууль 1000 ам.доллар болж нэмэгдэнэ.

Сонирхуулахад, Их Британийн томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Сэлфриджес ан амьтны арьсыг оролцуулсан бараа бүтээгдэхүүний худалдааг хориглох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр 2020 оны хоёрдугаар сараас хэрэгжих юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калифорни ан амьтны арьс худалдаалах болон үйлдвэрлэлд ашиглахыг хориглов   
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй