Шууд Chart

Д.Бумбаяр, Н.Баатар нар мастеруудын дэлхийн аварга боллоо

2019-10-14 12:42:24

“Тбилиси-2019” чөлөөт бөхийн Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр С”, “D” ангиллын жингүүдийн урьдчилсан болон шигшээ барилдаан боллоо. Энэ өдөр манай улсаас 13 тамирчин хүч үзсэнээс хоёр алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв.

“С” ангиллын 70 кг-ын жинд “Тулгат” клубийн тамирчин, Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Нямжавын Баатар, “D” ангиллын 130 кг-д МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Дамирангийн Бумбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэд мастеруудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчин болж байна.

Түүнчлэн “С” ангиллын 130 кг-д мастеруудын дэлхийн аваргын хамгийн олон медальт ОУХМ Шурагийн Баянмөнх мөнгө, 62 кг-д 2016 оны дэлхийн аварга ОУХМ Гэндэндоржийн Баасансүрэн хүрэл медаль хүртэв.

ОУХМ Ш.Баянмөнх Тбилисийн дэвжээнд шигшээ барилдаанд “Атланта-1996”, “Сидней-2000” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт, Европын таван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Эльдар Куртанизед цэвэр ялагдсан. Энэ нь түүний мастеруудын ДАШТ-ий гурав дахь мөнгөн медаль болж байна.

Үүнээс гадна түүний медалийн цуглуулгад зөвхөн чөлөөт бөхийн төрөлд дөрвөн хүрэл медаль бий. Г.Баатарсүрэн 2016 онд Польшид түрүүлж, өнгөрсөн жил Македонд гурвалж, энэ удаа Гүржид дахин хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

 

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Бумбаяр, Н.Баатар нар мастеруудын дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй