Шууд Chart

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна

2019-10-18 12:13:13

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх,  албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр мэдлэг олгох, чадавхжуулах, туршлага солилцох зорилготой аж.

Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц форумыг нээж хэлэхдээ “Төрийн албан хаагчид эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдлэгтэйгээс гадна ёс зүйтэй байх ёстой. Эрсдэлд өртөх магадлал бүхий байгууллагуудын албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой форумыг зохион байгуулж байна” гэлээ.

Форумд нийслэлийн 12 харъяа агентлагийн 110 гаруй албан хаагчид оролцож байгаа бөгөөд “Азийн сангийн судалгааны дүн, баримт дүгнэлт”, “Шударга ёс ба үнэт зүйлс”, “Ёс зүйн чиг хандлага ба хариуцлага” зэрэг сэдвүүдээр илтгэл сонсч, харилцан туршлага солилцлоо.

Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд ирэх арваннэгдүгээр сард нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.


Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй