Шууд Chart

Умард Солонгосын удирдагч Пэкту ууланд гарчээ

2019-10-18 15:22:50

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгосын Ард улсын удирдагч Ким Жөн Ун цагаа морь хөлөглөн тус улсын хамгийн өндөр ууланд гарсан байна. Умард Солонгосын удирдагч чухал шийдвэр гаргахын өмнө энэ уулаад авирдаг гэж олон улсын зарим хэвлэлд онцолжээ.  

Умард Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг удирдагч Ким Жөн Ун ууланд цагаан морьтой явж байгааг харуулсан хэд хэдэн зургийг нийтэлсэн байна. 2750 метрийн өндөртэй энэ ууланд Ким Жөн Ун өмнө нь ч зочилж байсан удаатай. Ер нь Умард Солонгосын удирдагч чухал шийдвэрийг гаргахын өмнө тус улсын хамгийн өндөр уул болох Пэктуг зорин очдог гэж үздэг юм.

Пэкту нь Умард Солонгосчуудын тахин шүтдэг уулаас гадна  удирдагч агсан Ким Чен Ирийн мэндэлсэн газарт тооцогддог байна. 2017 онд шинэ он гарахын өмнөхөн удирдагч Ким мөн л ийм үйлдэл гаргаж байсан. Төд удалгүй тэрээр ард иргэддээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвжүүлж, Пхеньян Сөүлтэй дипломат харилцаагаа сайжруулж байгааг дуулгасан юм. Хятад болон Умард Солонгосын хилийн ойролцоо байрлах Пэкту нь идэвхтэй галт уул юм. Олон улсын зарим хэвлэлд Ким Жөн Ун Пэкту ууланд ийнхүү авирсан нь Умард Солонгос холын тусгалтай пуужин болон цөмийн зэвсгийн туршилтаа зогсоох талаарх шийдвэрээ ахин нягталж үзэж буйг илэрхийлж байж болох юм гэжээ.

АНУ болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын хоорондох цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ гацаанд ороод байгаа юм.  Удирдагч Кимийн энэ үйлдэл  Дональд Трампын засаг захиргаанд сэрэмжлүүлгийн дохио байж болох талаар мөн мэдээлжээ. Ардчилсан Солонгос энэ жил 11 удаа шинэ пуужингийн туршилтыг хийгээд байна.  Умард Солонгосын зүгээс Вашингтоныг эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулахыг удаа дараа шаардаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын удирдагч Пэкту ууланд гарчээ  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй