Шууд Chart

"Алтан намар-2019" судалбар зургийн үзэсгэлэнг энэ сарын 25-нд нээгдэнэ

2019-10-21 15:08:39

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл Урлагийн газар, Монгол арт галерей хамтран "Алтан намар-2019" судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 25-31-ны хооронд үзэгчдэд хүрнэ.

Үзэсгэлэнгийн хүрээнд тус галерейтай хамтран ажилладаг МУЭ-ийн нэрэмжит шагналт, багш, урлаг судлагч О.Сосорын судалбар зургийн тухай бичсэн нийтлэл болон түүний гаргасан ном, судалгааны ажил иргэдэд хүрч буй.

Энэ үеэр залуу уран бүтээлч, судлаач, оюутнуудад зориулсан уулзалт, ярилцлага аравдугаар сарын 28-нд болно.

Зочноор багш, урлаг судлагч О.Сосор уригдан оролцох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Алтан намар-2019" судалбар зургийн үзэсгэлэнг энэ сарын 25-нд нээгдэнэ  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй