Шууд Chart

Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагчдын хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2019-10-21 16:27:34

Үндсэн мэргэшлийн сургалтад 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд боллоо.
 

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа, Улсын нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Уранчимэг болон нийт сургалт эрхлэх байгууллагын Сургалтын албаны төлөөлөлүүд  1-р дамжааны 560 гаруй резидент эмчийн хамт  оролцлоо.


Резидентэд элсэн суралцаж байгаа эмч нарт Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт эрдэм, шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор О.Батгэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн нэгдсэн лабораторийн эмч АУ-ны доктор Т.Лхагва-Очир нар уригдан Резидент эмчийн үүрэг, хариуцлага, Өвчтөн эмчийн харицаа сэдвээр илтгэл тавьлаа.


Энэ жилийн жилд Эрүүл мэндийн хөгжлийн төв 19 сургалт эрхлэх байгууллагад нийт 567 резидент эмчийг суралцуулахаар хуваарилаад байна.


Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагчдын хичээлийн шинэ жилийн нээлт боллоо  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй