Шууд Chart

Сирийн Курд дайчид Рас-эль-айн хотыг орхин гарчээ

2019-10-21 17:02:14

АНУ-ын зуучлалтайгаар Турк болон Курдын дайчдын хоорондох зэвсэгт мөргөлдөөн түр намжаад байгаа юм.  Тэгвэл ийнхүү хоёр тал галаа зогссоноос хойш Курд дайчид Сирийн хилийн дагуух зарим хотыг орхин, ухраж эхлээд байна. Туркийн талаас Курдын дайчид заасан хугацаанд Сирийн хойд хилийн дагуух хотуудаас гарахгүй бол байлдааны ажиллагааг ахин эхлүүлэхээ мэдэгдээд байгаа юм.   

Курдуудын удирддаг Сирийн Ардчилсан Хүчний хэвлэлийн төлөөлөгч энэ талаарх мэдээллийг ням гарагт өглөө. Хотоос Курдын дайчдыг буцаан татах ажил дууслаа гэсэн байна. Туркийн Батлан Хамгаалахын сайд энэ мэдээллийг мөн баталж, Курдын хүчнийхэн Сирийн хойд бүс нутгийг орхиж эхлээд байгааг мэдээлжээ. Гэхдээ Сирийн хойд хилийн бусад хотод байрлаж байгаа Курд дайчид ижил алхам хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Туркийн арми Сирийн хойд бүс нутаг уруу цөмрөн орж, нэлээд хэдэн өдрийн турш дайны ажиллагааны явуулсны дараа 5 өдрийн турш гал зогсоохоор АНУ-тай зөвшилцөлд хүрсэн юм. Энэ хугацаанд Сирийн Курд дайчид тус улсын хойд хилийн бүс нутгаас гарах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.   

Туркийн арми Сирийн хил рүү 30 км дотогш нэвтрэн орж, зүүнээс баруун тийш 440 км үргэлжлэх газар нутгийг аюулгүйн бүс болгож, энэ бүсдээ дүрвэгчдийг байршуулна гэдгээ мэдэгджээ. Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдоган өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэрэв Курдууд заасан хугацаанд хилийн бүсээс гарахгүй бол  байлдааны ажиллагаа ахин явагдана гэж анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн Курд дайчид Рас-эль-айн хотыг орхин гарчээ   
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй