Шууд Chart

“Найрамдалт харилцаат хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

2019-10-22 09:36:24

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” арга хэмжээнд зургаан орны 16  хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцож, хуралдлаа.

Түүнчлэн “Найрамдалт хотуудын аялгуу”  хамтарсан урлагийн тоглолтыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Урлагийн тоглолтод Улаанбаатар, Улаан-Үд, Бусан, Намянжү, Бангкок, Элстэй, Эрхүү, Чөндү, Мияконожо зэрэг хотууд үндэсний хэв шинжийг агуулсан урлагийн үзүүлбэрүүдээ толилуулсан юм.


“Найрамдалт харилцаат хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй