Шууд Chart

Америкийн цэргүүд Сирийн хойд нутгаас гарч байна

2019-10-22 10:00:37

Америкийн  цэргүүд Сирийн зүүн  хойд нутаг дахь Тель Тамр  хотоос гарсан байна. Курдуудын хяналтад байсан энэ хотоос гарч байгаа Америкийн цэргүүд Иракийн  баруун нутаг руу шилжин байрлаж байгааг АНУ ын батлан хамгаалахын сайд  Марк Эспер мэдэгджээ.

Гэхдээ Пентагоны тэргүүн Америкийн цэргүүд Исламын улс террорист бүлэглэлийнхэнд дахин сэргэх боломж олгохгүйн тулд цэргийн ажиллагаа үргэлжлүүлэх болно гэдгийг онцолсон  байна. Афганистанд айлчилж байгаа Америкийн батлан хамгаалахын сайд тус улс Иракаас террористуудын эсрэг тэмцэх ажиллагаагаа үргэлжлүүлэхийг үгүйсгээгүй аж.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Туркийн талаас гал  зогсоосон Сирийн бүс нутагт Америкийн цэргийн албан хаагчдыг гаргаад байгаагаа баталсан  байна. Үүний зэрэгцээ Анкаратай хийсэн тохиролцооныхоо хүрээнд Америкийн цэргүүд Сирийн зүүн хойд нутаг дахь тусгай хуарангуудад нүүлгэн  шилжүүлэх  ажиллагаа  явуулж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Анкара Вашингтоны  дагуу Туркийн цэргийн ажиллагаа түр зогсоод байгаа  бөгөөд товлосон 120 цагийн хугацаа нь  өнөөдөр  дуусах  ёстой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн цэргүүд Сирийн хойд нутгаас гарч байна  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй