Шууд Chart

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

2019-10-26 09:56:32

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачлан боловсруулсан байна. Төсөл санаачлагч санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар танилцууллаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 9.1-т “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй”, НҮБ-ын 54 дүгээр ерөнхий чуулганаас баталсан 54 115 тогтоолд “Дэлхийн хамгийн эртний шашин болох бурхны шашны 2500 гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтний оюун сэтгэлийн хөгжилд оруулсаар буй хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг харгалзан Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэжээ. Эдгээрийг тус тус үндэслэн зуны тэргүүн сарын шиний 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуулийн төслүүдийг боловсруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарим асуудлыг тодруулж төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Олон улс оронд үндэсний ёс заншилтай нь холбоотой голлох шашны тэмдэглэлт өдрийг нийтээрээ тэмдэглэдэг байна. Бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс орны 9 нь албан ёсны амралтын өдөр болгон өнгөрүүлдэг аж. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр үндэсний эв нэгдэл бэхжих, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгмийн гишүүн бүрд ёс зүйг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж буйгаа илэрхийлэн, байр сууриа хэллээ. Ёс суртахууны хэм хэмжээг сануулж, нийтээр нь уриалж байдаг тэмдэглэлт өдөр байх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Олон улсын судалгаанаас харахад улс орнуудад нийтээр тэмдэглэн, бүх нийтээрээ амардаг өдрийн тоо дунджаар 12 байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар нийт 8 баярын хүрээнд 14 хоног бүх нийтээр амардаг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дунджаас 2 өдөр илүү байгааг салбарын сайд С.Чинзориг дуулгасан. Төсөл дэх нэр томъёог өөрчлөх, бүх нийтийн амралтын өдрийг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хуулийн зохицуулалт дахь бүх нийтийн амралтын 14 өдрийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах байдлаар шийдэх зэрэг саналыг гаргаж байв. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Сүхбат, Х.Болорчулуун нар Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.2, Арван зургадугаар зүйлийн 16.15 дахь заалтуудыг иш татан, төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.

    Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 77.3 хувь нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэлэлцэхийг дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхдээ эл өдрийг олон улсад “Энх тайван, оюун санааны эв нэгдэл, ёс суртахууны эрхэмлэх өдөр” болгон тэмдэглэдэг зарчимд нийцүүлэх, нийтээр амардаг баярын өдрүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах зэрэг гишүүдээс гарсан саналыг харгалзах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгсөн.


Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив  
Үзсэн: 2174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-29 04:24
Амармаар байвал тэр лам нар нь л амар л даа... хэдэн настнууд маань хэдэн төгрөгөө хэмнэг л дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-28 11:09
Ajilgyi malnyyd
Зочин [127.0.0.xxx] 2019-10-27 14:56
Zagalmatai nuhduud 12 sariin 25nd amran geed soliorchihgui bol demjij bnaa kkk
Зочин [127.0.0.xxx] 2019-10-27 13:00
Удахгүй их сүйрэл болно.дэлхий дээр маш их өөрчлөлт явагдана. Тийм учраас яаралтай сүнсээ сэрээх хэрэгтэй, тэгэхгүй бол аврагдахгүй. Хүмүүсийн сүнс сэрээгүй байна, тийм учраас манай сүмд очиж сүнсээ авар, намайг дагаад яв үнэ төлбөргүй ,бумбын эрин энэ тэр гээд янз бүрийн юм ярьж ухуулаад сүлжээний маягаар ажиллаж хүмүүсийг шашны гаж урсгалдаа элсүүлж тархи толгой оюун ухааныг нь програмчилж зомби болгодог байж магадгүй нөхдүүд энд тэнд хүмүүсийг ятгаад явна гэж дуулдаад байх юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-27 22:43
Юу шаагаад байгаа мал вэ?
Зочин [127.0.0.xxx] 2019-10-27 00:18
Bayarlalaa
Зочин [127.0.0.xxx] 2019-10-26 22:36
demjij bna
Зочин [127.0.0.xxx] 2019-10-26 20:21
Ashtai yu daa negch gesen eyreg saihan bayrtai bolloo
Зочин [127.0.0.xxx] 2019-10-26 17:59
Demjij bna gants udur arihgvi amardag udurtee bolloo
mongol [127.0.0.xxx] 2019-10-26 15:50
demjij bn.ene shashinii achaar bid eh oron gazar shorootoigoo vldsiim shv ene shashinii ih udurdagdchidiin nur ih uhaan hudulmur ach gawiyaagaar bid tusgaar uls bolj vldej chadsiim shvv! henii achaar erh chuluut orond amidarch bgagaan umartsan hvn chanar yos zvigeen ulandaan gishgesen tolgoino ergesen tersvvdiin shashind tarhian ugaalgaj uhaanaan aldaj eliirliin bdald orchuhson mongoloon martaj harid urwasan uudgvi amitadiin vgiig bvv toogoiroi niit mongolchuud mine!
irgen [127.0.0.xxx] 2019-10-26 14:41
amrahgvigeer temdeglej bolno shuu de, oor heleltseh shiideh asuudal baimaaar daa
иргэн [127.0.0.xxx] 2019-10-26 14:34
Дэмжиж байна. Иргэн хүний хувьд хүнлэг энэрэнгүй нийгэм одоо үед маш чухал байна. Зөв өө зөв
Дэмжиж байна. [127.0.0.xxx] 2019-10-26 13:48
Бурханы шашныг дэмжинэ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-26 13:32
Ядаргаа юм аа
Тэнгэр [127.0.0.xxx] 2019-10-26 13:16
Өө муу шар хувалзнуудтай нийлсэн хар хувалзнууд аа
Газар шороо [127.0.0.xxx] 2019-10-26 13:32
Тэнгэр үхлээ юу.эм нь бурхан багшийн сургаальд байгаа.хэ хэ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-26 12:46
Батлах нь зүйтэй шүү. Хамгийнмхэрэгтэй зүйл энэ цаг үед

Бидэнтэй нэгдээрэй