Шууд Chart

“XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн” Төрийн ордонд анх удаа боллоо

2019-10-30 16:11:46

МҮОНРТ-ээс санаачилж буй “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн” Төрийн ордны “Их танхим”-д өнөөдөр боллоо.

Үүнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан юм.

МҮОНРТ, ХСҮТ найман жилийн өмнөөс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг санаачилж, Монгол орон даяар хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ жил ес дэх удаагаа ийнхүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулав.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцлоо.

Уншигч танаа тус арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэе. 



















































Нийтэлсэн: У.Баярсайхан

“XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн” Төрийн ордонд анх удаа боллоо  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй