Шууд Chart

Баруун-Урт сумын дулааны станцын үнс зайлуулах системийг ашиглалтад орууллаа

2019-11-04 11:08:11

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дулааны станцын үнс зайлуулах системийг ашиглалтад орууллаа. Өмнө нь дулааны станц ашиглалтад орсон 2013 оноос хойш станцаас ялгарах үнсийг задгай талбайгаас гар аргаар ачиж, зөөвөрлөдөг байжээ.

Уг сумын дулааны станцыг 2013 онд KOICA олон улсын байгууллагын  долоон сая долларын хөрөнгө оруулалтаар барьсан. Үүнээс хойш эдэлгээний явцад зарим тоног төхөөрөмж элэгдэлд орсонтой холбоотойгоор санхүүжүүлэгч байгууллагаас дахин судалгаа хийж, төслийн дараах дэмжлэг хөтөлбөрийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэжээ.

Үнс зайлуулах системийг суурилуулах ажил нэг жилийн хугацаанд үргэлжилж дууссан тул төслийг хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллүүд гүйцэтгэлийн ажилтай танилцаж, хүлээлгэн өгсөн юм.

Дулааны станц нь аймгийн төвийн салхин дээд талд байрладаг учир станцаас гарсан нунтаг үнс салхинд хийсч байгаль орчинд цаашлаад иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байсан. Тиймээс байгаль орчин болоод иргэдийн эрүүл ахуй тав тухтай орчинд амьдрах, цаашлаад ажилчдын ажиллах аюулгүй,  таатай орчинг бүрдүүлэхэд оруулж буй  маш том хөрөнгө оруулалт гэдгийг онцоллоо. Дулааны станцаас өдөрт 20-25 тонн үнс ялгардаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баруун-Урт сумын дулааны станцын үнс зайлуулах системийг ашиглалтад орууллаа  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй