Шууд Chart

"Азийн нүүдэлчид" үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ

2019-11-05 11:28:37

Монгол Арт галерейн урилгаар ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич, ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач Шонхоров Чингиз Бадмаевич, Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ийн Төрийн шагналт Базаров Баясхалан Цыпылов нарын уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр тус галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Дэлхийн олон оронд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнг толилуулж, Буриадын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл болсон дээрх уран бүтээлчдийн 50 гаруй уран зураг, зураасан зураг, хүрэл баримлаас бүрдэх тус үзэсгэлэнгийн үндсэн сэдэв нь нүүдэлчдийн ахуй амьдрал, говь тал нутгийн өгүүлэмжтэй зургууд Хүннүгийн амьтдын дүрс орсон хүрэл баримлууд зонхилж байгаа аж.

Үзэсгэлэнгийн үеэр хоёр орны уран бүтээлчдийн уулзалт, Буриад Улсын дүрслэх урлагийн өнөөгийн өнгө төрх, соёл, зан заншил, бүтээл, туурвилын онцлогтой танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар сонирхолтой ярилцлага зохион байгуулагдах юм байна.


"Азийн нүүдэлчид" үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй