Шууд Chart

Жүжигчин Киану Ривз найз бүсгүйтэй болжээ

2019-11-05 13:58:33

Жүжигчин Киану Ривз найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр олон жилийн турш ганц бие явсан ч АНУ-ын Лос Анжелес хотноо "Gucci" брэндээс зохион байгуулсан "LACMA Art + FIlm Gala"-гийн үеэр үүнийгээ нотолжээ.

Киану Ривз энэ жил 55 нас хүрсэн бол найз бүсгүй Александра Грант нь 46 настай гэнэ.

Александра нь кино, ном, уран зураг гээд бүхий л салбарт ажилладаг бөгөөд Киану Ривзийн "Ode to Happiness", "Shadows" нэртэй номыг нь хэвлүүлэхэд туслаж байх үедээ дотноссон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүжигчин Киану Ривз найз бүсгүйтэй болжээ  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй