Шууд Chart

Иран уран баяжуулалтаа дахин эхлүүлнэ

2019-11-06 16:24:20

Ираны Фордов тосгоны ойролцоо байрлах цөмийн байгууламжид уран баяжуулах үйл явц өнөөдрөөс эхэлж байгаа юм. Газар доогуурх байгууламжуудад уран баяжуулах Ираны үйлдлийг олон улсын зүгээс эсэргүүцэж, хориглож ирсэн. Тегеран 2015 онд Дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй цөмийн хэлэлцээ байгуулснаас хойш 4 дэх удаагаа тус хэлэлцээрийг зөрчсөн алхмыг хийж байгаа нь энэ юм.

Ираны ерөнхийлөгч олон нийтэд хандан хэлсэн үгэндээ  2015 оны хэлэлцээ Тегеранд ямар ч эдийн засгийн үр өгөөжийг өгөхгүй байгааг шүүмжилсэн байна. Энэ нь АНУ Ираны эсрэг эдийн засгийн хоригуудыг тавиад байгаатай ихээхэн холбоотой юм. Гэхдээ Хасан Рухани Хэрэв талууд гэрээнд тусгагдсан амлалтуудаа мөрдөж эхлэх юм бол Тегеран уран баяжуулалтаа зогсооно гэсэн байр суурийг тодорхой илэрхийлжээ.

Уран баяжуулалт нь цөмийн зэвсэг үйлдвэрлэх гол үйл явц учраас Тегераны энэ үйлдлийг эсэргүүцэх улс орон олон байдаг юм. Ираны Фордов цөмийн байгууламж нь Кум хотоос баруун хойд зүгт, 32 км-ын зайд байрладаг байна. Энэ байгууламж Ираны Атомын Энергийн Байгууллагын удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг юм. Үүнээс гадна Ираны Нетенз хотод тус улсын өөр нэгэн уран баяжуулах байгууламж байрладаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран уран баяжуулалтаа дахин эхлүүлнэ  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй