Шууд Chart

Хамтарсан дадлага сургуульд 30 гаруй алба хаагч оролцов

2019-11-07 17:52:36

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбараас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтран “Сум, галт хэрэгслийг танин мэдэх, хайгуул, устгал хийх” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.

Хамтарсан дадлага сургуульд 30 гаруй алба хаагч хамрагдан, тэсэлгээний хэрэгсэл болох татагч зангууг ашиглах, сум, галт хэрэгслийг эрэн хайх, хайгуул хийх, зөөвөрлөх, устгах арга ажиллагааны талаар харилцан туршлага солилцсон юм.

Мөн аврагч-тэсэлгээчид сум, галт хэрэгслийг таньж мэдэх, зөөвөрлөх, аюулгүй болгох ажиллагааг бодит байдал дээр туршсан нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

 


Хамтарсан дадлага сургуульд 30 гаруй алба хаагч оролцов  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй