Шууд Chart

“Аэро сити”, “Майдар хот” төслүүдийн нутаг дэвсгэр, хилийн цэсийн асуудлыг хэлэлцлээ

2019-11-08 10:11:49

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулсан Зарим аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодотгон өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж “Аэро сити”, “Майдар хот” бүтээн байгуулалтын төслүүдийн нутаг дэвсгэр, хилийн цэсийн асуудлыг хэлэлцэв.

Хуралд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга Р.Дагва, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ГЗБГЗЗГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.


Эх сурвалж: БХБЯ


“Аэро сити”, “Майдар хот” төслүүдийн нутаг дэвсгэр, хилийн цэсийн асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй