Шууд Chart

Оюутан залуус эрүүл мэндийн даатгалын талаар мэдлэгтэй боллоо

2019-11-08 11:40:55

“Эрүүл оюутан-Эерэг хандлага” оюутны эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Отгонтэнгэр их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуулийн 300 гаруй оюутан залууст Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээний талаар  мэдээлэл хүргэлээ.

Мөн ЭМД-ын шимтгэлийг хэдэн нас хүртэл төрөөс хариуцан төлдөг , энэ жил хэдэн төгрөг төлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн.

Түүнчлэн  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээ болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт хэрхэн хамрагдаж өвчнийг эрт үед нь илрүүлэн эмчлэх боломжтой талаар тайлбарлаж өглөө.


Оюутан залуус эрүүл мэндийн даатгалын талаар мэдлэгтэй боллоо  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй