Шууд Chart

“August” баг Азийн бүсийн сонгон шалгаруулалтад аваргаллаа

2019-11-08 11:49:38

Цахим спортын CSGO тоглоомын төрлөөр зохиогддог “Qi Banja Luka – 2019” тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулалт өчигдөр өндөрлөж,  Монгол Улсын “August” баг аваргаллаа. Тус тэмцээнд өрсөлдсөн манай баг финалд орох эрхийн төлөө энэ оны дундуур Азийн чансааг тэргүүлсэн MVP багийг ялсан. Улмаар финалд цахим спортын төрөлд дээгүүр байрт ордог БНХАУ-ын "5Power" багийг хожиж,

Ташрамд дуулгахад, Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” баг өнгөрсөн зун байгуулагдсан. Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. Түүнчлэн багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“August” баг Азийн бүсийн сонгон шалгаруулалтад аваргаллаа  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй