Шууд Chart

Шинжлэх ухаан, техник технологи сонирхогчдод зориулсан хэлэлцүүлэг болно

2019-11-08 14:11:49

Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар (Hub Innovation Center), Quantum Mongolia Podcast хамтран шинжлэх ухаан, техник технологи сонирхогчдод зориулсан хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулна.

Жил бүрийн 11 дүгээр сарын 9-нд одон орон судлаач, профессор Карл Саганы төрсөн өдрийг шинжлэх ухаан сонирхогч, дэмжигч, эрдэмтэн судлаач нар тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд “Шинжлэх ухааны гайхамшиг”, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Орчлон ертөнцийн төгсгөл ба шинжлэх ухааны гоо сайхан” гэсэн дэд сэдвүүдээр хэлэлцүүлгийг зохион байгуулах аж.

Хэлэлцүүлэг I: Шинжлэх ухааны гайхамшиг
Модератор: М. Хасчулуу (Мэдээлэл технологийн инженер, Quantum Mongolia Podcast-н хөтлөгч)
Панелистууд:
Др. Ц. Энхбат (МУИС - Цөмийн судалгааны төвийн захирал)
Др. Т. Төртогтох (MOSTA - Судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга)

Хэлэлцүүлэг II: Уур амьсгалын өөрчлөлт
Модератор: Ж. Адъяасүрэн (Quantum Mongolia Podcast-н хөтлөгч)
Панелистууд:
Др. Н. Анармаа (Экологийн биологич)
Н. Энхзул (Sustainable Mongol подкастын хөтлөгч)
Б. Дөлгөөн (Хөгжлийн эдийн засагч, улс төр судлаач)

Хэлэлцүүлэг III: Орчлон ертөнцийн төгсгөл ба шинжлэх ухааны гоо сайхан
Модератор: Б. Билгүүн (Физик, технологийн хүрээлэнгийн мэргэжилтэн, Quantum Mongolia Podcast-н үүсгэн байгуулагч)
Панелистууд:
Др. Ц. Энхбат (МУИС - Цөмийн судалгааны төвийн захирал)
Ц. Оюунбат (Холбооны инженер, Амьд гараг номын зохиолч)
Г. Занданхүү (arav.mn цахим хуудасны үүсгэн байгуулагч)

Хэлэлцүүлгийн арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй учир шинжлэх ухаан сонирхогч хүн бүр оролцох боломжтой.

               

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


Шинжлэх ухаан, техник технологи сонирхогчдод зориулсан хэлэлцүүлэг болно   
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй