Шууд Chart

ДОХ өвчний шинэ төрлийг илрүүлжээ

2019-11-08 15:22:28

Эрдэмтэд Хүний Дархлал Хомсдлын Вирус буюу ДОХ өвчний шинэ төрлийг олж илрүүлээд байгааг мэдээлжээ. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд анх удаагаа ийнхүү ДОХ–ын шинэ төрөл илэрч байна.

Дархлалын Олдмол Хомсдол буюу Дох өвчний шинэ төрлийг Групп М гэх бүлэглэлд багтаагаад байна. Америкийн Канзас хотын Миссоури Их Сургууль судалгааны ажлыг хийсэн юм. Хамгийн сүүлийн тохиолдлоос хойш 20 орчим жилийн дараа ДОХ-ын шинэ төрөл илэрсэн талаарх судалгаа лхагва гарагт эрүүл мэндийн шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн юм. Ер нь ДОХ өвчин бусад төрлийн вирусын адилаар дотроо хэд хэдэн өөр төрөлд хуваагддаг байна.

2000 оноос хойш анх удаагаа ДОХ өвчний Групп М-д багтах шинэ төрлийн вирус анх удаагаа ийнхүү илэрч байна. Ямар төрлийн вирус вэ гэдгийг таньж тогтоох нь тухайн өвчний эсрэг эмчилгээнд тун чухал нөлөөтэй юм. Энэ судалгааг явуулсан эрдэмтдийн нэг болох Мэри Роджерс, оношилгооны тест үнэхээр амаргүй байсан гэдгийг хэлжээ. Тэд дэлхийн цусны хангамжийн 60 гаруй хувийг шалгаж үзсэн байна.

Гэхдээ ДОХ-ын шинэ төрөл илэрсэн явдалд тийм ч их санаа зовоод байх хэрэггүй гэжээ. Учир нь шинэ төрлийн энэ вирусээр өвчилсөн тохиолдол тун ховор юм. Эрдэмтэд ДОХ-ын энэ төрлийн халдвар авсан гурван тохиолдлыг илрүүлсэн байна. Эхний хоёр нь 1983-аас 1990 оны хооронд Конго улс дахь ДОХ-той өвчтөнөөс авч байсан дээжээс илэрсэн бол гурав дахь 2001 онд мөн Конгод бүртгэгджээ. Энэ төрөл нь ДОХ өвчний бусад вирустэй адилгүй байсан талаар ярьжээ.

Эрдэмтэд шинэ технологийн тусламжтайгаар энэ төрлийг олж тогтоосон гэдгээ онцолсон байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээллээр  Дэлхийн дахины хэмжээнд 36 сая хүн ДОХ-ын халдвар тээгч болоод байна. 2016 онд л гэхэд ДОХ-ын 1.8 сая шинэ тохиолдол бүртгэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДОХ өвчний шинэ төрлийг илрүүлжээ   
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй