Шууд Chart

Далайн эргийн хуванцар савны хаягдлыг цуглуулан дахин боловсруулж эхэлжээ

2019-11-08 15:32:34

Далайн эргээр хэвтэх хуванцар савны хаягдлыг цуглуулж ахин боловсруулж угаалгын нунтгийн савыг хийж эхэлсэн байна. Японы The Procter & Gamble компанийн хаягдлаар хийгдсэн сав бүхий угаалгын нутаг энэ сард худалдаанд гарах юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч энэ компани Японы томоохон далай эргүүдээс 6 тонн орчим хуванцар савны хаягдлыг цуглуулжээ.

Ийнхүү цуглуулж, үйлдвэрт авчирсны дараа хуванцар савнуудыг жижиглэн ахин боловсруулж, бусад материалтай хольж шинэ савыг үйлдвэрлэжээ. Ийм байдлаар 550 000 угаалгын нунтгийн савыг үйлдвэрлэсэн байна. Шинэ савны материалын 25 хувь нь ахин боловсруулсан хуванцар юм. Procter&Gamble компани байгаль орчны асуудалд ихээхэн анхаарал хандуулж иржээ. Тус компанийн захирал Станислав Весера шинэн бүтээгдэхүүн худалдан авагчдын далайн бохирдлын талаарх ойлголт, ухамсрыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ.

Их Британид төвтэй Эллен Макартур Сан дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд далай дахь хуванцар хог хаягдал загасны тоо толгойноос давна гэж сэрэмжлүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Далайн эргийн хуванцар савны хаягдлыг цуглуулан дахин боловсруулж эхэлжээ  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй