Шууд Chart

“Форд” компани 900 морины хүчин чадалтай цахилгаан автомашиныг танилцууллаа

2019-11-09 09:00:00

Америкийн Лас-Вегас хотод болсон автомашины шоуны үеэр Форд компани шинэ загварын цахилгаан автомашиныг танилцууллаа. Гэхдээ Mustang Lithium гэх хүчирхэг авто машиныг одоохондоо худалдаанд гаргахгүй юм.

Форд компанийн танилцуулаад байгаа “Mustang Lithium” автомашин 900 морины хүчин чадалтай. Энэ зуун хувь цахилгаан автомашиныг худалдаанд гарахгүй ч гэсэн  Форд компани цахилгаан автомашины үйлдвэрлэлд ихээхэн анхаарал хандуулж байгааг тус үйл явдал харуулжээ. Форд компанийн танилцуулснаар “Mustang Lithium” 800 вольтын цахилгаанаар явдаг. Энэ нь өнөөдрийн ихэнх цахилгаан машинаас хоёр дахин илүү цахилгаан зарцуулалттай гэсэн үг.

Америкийн машин үйлдвэрлэгч Форд компани энэ сарын сүүлээр спорт загварын цахилгаан автомашиныг танилцуулахаар төлөвлөж байна. Мөн тэдгээр спорт машиныг худалдаанд гарна гэдгийг ч мэдэгджээ. Гэхдээ спорт загварын цахилгаан автомашинууд лхагва гарагийн арга хэмжээний үеэр танилцуулсан “Mustang Lithium” шиг хүчтэй биш юм. Үүнээс гадна Форд компани ачааны загварын цахилгаан машиныг үйлдвэрлэх төслийг ч хэрэгжүүлж байна. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн автомашины үзэсгэлэнгээр “Женерал Моторс” компани 700 морины хүчин чадалтай Камаро гэх цахилгаан машиныг танилцуулж байжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Форд” компани 900 морины хүчин чадалтай цахилгаан автомашиныг танилцууллаа  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй