Шууд Chart

Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэв

2019-11-08 16:56:43

Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор бичил биетэн, хортон шавьж, ургамлын үр илрүүлэх, өсгөвөрлөх дижитал микроскоп, инкубатор, термостат, хор судлалын шинжилгээнд ашиглах вакум ууршуулагч, нитратын тестер, соронзон хутгагч, автомат пипетик зэрэг тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийг шийдвэрлэж өгчээ.

 Ингэснээр лабораторийн сорилт шинжилгээний чанар, итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдал илүү сайжирч, хүнсний болон орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, лабораторийн шинжилгээгээр батлах боломж бололцоог нэмэгдүүлж байгаа юм.


Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэв  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй