Шууд Chart

Хот хоорондын автобус ачааны машинтай мөргөлджээ

2019-11-11 17:19:38

Ховд-Улаанбаатар чиглэлд явж байсан 46 зорчигчтой автобус осолдсон байна. . Тодруулбал, уг автобус Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Бор-Овооны Давст гэдэг газар Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөр осол гарсан аж.

Түүнчлэн Онцгой байдлын газар ослын тухай дуудлага мэдээллийг энэ сарын 10-ны 01:30 цагийн орчимд авсан бөгөөд Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаа, Эрүүл мэндийн төвийн гурав, цагдаагийн хоёр нийт 11 алба хаагч,  45 км зам туулж, 03:25 цагт осол болсон газарт очжээ.

Ийн зорчигч нарын биед эрүүл мэндийн үзлэг хийж, 13 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргуулж, зорчигчдыг тээвэрлэсэн аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хот хоорондын автобус ачааны машинтай мөргөлджээ  
Үзсэн: 2743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zolo [127.0.0.xxx] 2019-11-13 18:50
Ashgui de hun ersdeegui bn

Бидэнтэй нэгдээрэй