Шууд Chart

Иран улс уран баяжуулалтаа эхэлжээ

2019-11-12 17:04:44

Иран улс газар доогуурх цөмийн байгууламждаа уран баяжуулалтаа эхлүүлээд байгааг Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн зүгээс баталсан байна. АНУ тэргүүнтэй зарим орнууд Тегераны энэ үйлдлийг эсэргүүцэж байгаа юм.

Улсын Атомын Энергийн Агентлагаас Иран улсын цөмийн хөтөлбөрийн талаарх шинэ мэдээллийг даваа гарагт танилцуулсан байна. Энэ үеэр тус байгууллагаас Тегеран Фордов тосгоны ойролцоо байрлах газрын гүн дэх цөмийн байгууламждаа дахин уран баяжуулах үйл явцыг бямба гарагаас эхлүүлээд байгааг мэдэгдлээ.

2015 онд Иран болон Хүчирхэг гүрнүүдийн хооронд байгуулсан гэрээний дагуу Иран улс уран баяжуулах нь хориотой юм. Тегераны зүгээс уран баяжуулалтаа эхлүүлэн гэдгийг энэ сарын эхээр албан ёсоор зарласан нь АНУ болон бусад нөлөө бүхий орнуудад шахалт үзүүлэх зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Ираны ерөнхийлөгч АНУ Тегераны эсрэг эдийн засгаа хоригоо нэмэгдүүлж байгааг хүчтэй шүүмжилж, тус улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдсэний дараа энэ үйл явдал тохиож байна.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Тегеран тус байгууллагатай илүү нягт харилцаатай байх нь чухал гэдгийг санууллаа. Харин Тегераны тал Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай боломжит бүх талаар хамтран ажиллаж байгааг онцолж, шаардлагатай шалгалт, судалгааг явуулах үүд хаалгыг нээж өгөөд байгааг хэлжээ. Иран улс гадны халдлагаас зайлсхийх зорилгоор газрын гүнд хоёр ч уран баяжуулах байгууламжийг бариад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улс уран баяжуулалтаа эхэлжээ  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 11:57
монголд ураныг боловсруулж гаргаснаас дорноговь аймгын улаанбадрах сумын иргэд хүн мал хордоод байгаа юм

Бидэнтэй нэгдээрэй