Шууд Chart

Сураггүй болсон Америкийн шумбагчийг 75 жилийн дараа оллоо

2019-11-13 11:12:52

Америкийн USS Grayback гэх шумбагч онгоцны үлдэгдлийг Японы өмнөд далайгаас олоод байна. 75 жилийн өмнө сураггүй алга болсон шумбагч онгоцны сэгийг Японы Окинава мужийн өмнө зүгийн далайгаас өнгөрсөн 6-р сард олсон ч энэ талаарх мэдээллийг саяхан л олон нийтэд дэлгэж байгаа юм.

Далайн гадаргуугаас доош 435 метрийн гүнээс олджээ. Lost 52 Project багийнхан Японы далайн судлаач Юката Ивасакигийн боловсруулан гаргасан тооцоолол дээр түшиглэн далайн ёроолын судалгааг явуулсан юм. USS Grayback гэх энэхүү шумбагч онгоц Дэлхийн хоёр дугаар дайны үед буюу 1944 онд Японы ойролцоох далайн усанд явж байхдаа ор сураггүй болсон юм.

Судлаачид 80 гаруй хүнтэй тус шумбагч Японы бөмбөгдөгч онгоцны халдлагад өртөж, 1944 оны 2-р сарын 26-нд  живсэн гэх дүгнэлтийг гаргажээ. Дэлхийн 2-р дайны үеэр USS Grayback шумбагч Японы талын олон арван усан онгоцыг сүйрүүлж байсны дотор энгийн иргэдийг оролцуулаад 600 гаруй хүнийг тээвэрлэж байсан Японы усан онгоц хүртэл багтаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сураггүй болсон Америкийн шумбагчийг 75 жилийн дараа оллоо  
Үзсэн: 1614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй