Шууд Chart

Алдарт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээсэн байшин 1.6 сая ам.доллараар зарагдлаа

2019-11-13 11:32:12

Америкийн нэрт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээн босгосон Аризона мужийн Феникс гэх газар байрлах байшинг дуудлага худалдаанд оруулсан байна. Алдар уран барилгачны хамгийн сүүлийн бүтээл болох Norman Lykes гэх байшинг худалдан авах дуудлага худалдаанд 20 хүн оролцож, 1.6 сая ам.долларын үнээр зарагджээ.

270 гаруй метр квадрат энэ сууц одоогоос 60 гаруй жилийн өмнө баригдсан ч өнөөг хүртэл хийц загвараараа огт хоцроогүй юм. 1959 онд таалал төгссөн Фрэнк Ллойд Райт амьдралынхаа туршид 1000 гаруй уран барилгын загварыг гаргаж байсны 532 нь баригдаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алдарт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээсэн байшин 1.6 сая ам.доллараар зарагдлаа  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй