Шууд Chart

Маргаашаас хүүхэд тээвэрлэх автобус явж эхэлнэ

2019-11-14 13:41:29

Ирэх баасан гараг буюу 11-р сарын 15-аас эхлэн хүүхэд тээвэрлэх автобус явж эхэлнэ. Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг 2 ээлжээр сургууль руу нь зөөхөөр боллоо. Үүнд 2-5 дугаар ангийн сурагчид хамрагдах юм.

Нийт 40 автобус хүүхдэд үйлчилнэ. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн нийтийн тээврийн газар


Маргаашаас хүүхэд тээвэрлэх автобус явж эхэлнэ  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй