Шууд Chart

Моцартын хөрөг зураг 1.9 сая ам.долларт хүрнэ

2019-11-15 10:00:00

Суут хөгжмийн зохиолч Моцартын хүүхэд насны хөрөнгө зургийг дуудлага худалдаанд удахгүй оруулах юм. Энэ ховор зургийг 1.9 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байна. 

Алдарт хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын хүүхэд насны хөрөнгө зураг Францын Парис хотод энэ сард дуудлага худалдаанд орох юм.  11-р сарын 27-нд болох дуудлага худалдаагаар  энэхүү ховор хөрөг зургийг 1,3-с  1.9 сая еврогийн үнэд хүрнэ гэж тооцоолж байгаа юм. Италийн зураач Жамбеттино Чиньяролигийн зурсан хөрөг зураг  13 настай Моцарт бяцхан төгөлдөр хуурын ард сууж байгааг харуулж байна.

Мөн энэ зурган дээр Моцарт цагаан хиймэл үс, улаан өмсгөлтэй байгааг харж болно. Энэхүү хөрөг зургийг 1770 оны үед Моцартын Италид хийсэн аяллын үеэр зурагдсан гэж үздэг юм. Суут хөгжмийн зохиолчийн эцэг Леополд 1770 оны 1-р сарын 07-нд эхнэртээ бичсэн захидалдаа хоёр удаагийн суултаар залуу Моцартын хөрөнгийг зурж дуусгасан гэж онцлон бичиж байжээ. Моцартын хүүхэд насны ховор хөрөнгийг хэн гэдэг зураач зурсан талаарх маргаан одоо ч гэсэн байдаг байна. Гэхдээ 18-р зууны нэрт уран бүтээлч, зураач Жамбеттино Чиньяроли энэ бүтээлийн эзэн гэдэгт олон хүн санал нэгддэг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Моцартын хөрөг зураг 1.9 сая ам.долларт хүрнэ  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-16 03:46
Хөрөг зураг

Бидэнтэй нэгдээрэй