Шууд Chart

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ цогцолбортой танилцав

2019-11-15 11:08:07

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсээс 2019-2020 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн санаачилга өрнүүлж байна.

Тухайлбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн энэ сарын 8-нд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ цогцолбортой танилцаж, “Цэцээ гүн"-ий оргил руу явган марш зохион байгуулжээ. Хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хүрээнд явагдсан энэхүү маршийн үеэр бие бүрэлдэхүүн “Цэцээ гүн” орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгальд ээлтэй, сайн үйлсийн аяныг өрнүүлжээ. Тэд нийт 40 гаруй шуудай хог цэвэрлэсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ цогцолбортой танилцав  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй