Шууд Chart

Австралийн Сидней хот усны дутагдалд орж болзошгүй

2019-11-17 09:00:00

Австралийн хоёр ч мужид их хэмжээний газар нутаг ой, хээрийн түймэрт өртөж, олон мянган иргэд эд хөрөнгөөрөө хохироод байгаа. Тэгвэл ойн хээрийн түймрээс гадна хэт халуунаас үүдэлтэй өөр нэгэн аюулт үзэгдэл Сидней хотын иргэдийг түгшээж байна. Сидней хот усны гачигдалд орж болзошгүй байгааг анхааруулжээ.

Австралийн Сидней хотын усны хангамжийн чухал эх үүсвэр болсон усны суваг, шуудуунууд хатаж, ширгэх эрсдэл ойрын жилүүдэд тохиож болзошгүй байгааг анхааруулжээ. 2022 оноос 5 сая гаруй хүн амьдардаг Сидней хот усны гачигдалд орж болзошгүй байгаа юм. Шинэ Өмнөд Уэльс муж дахь Сидней хотын бүсэд өнгөрсөн 7-р сараас эхлэн усны хэрэглээний хязгаарлалтын 1-р түвшинг хэрэгжүүлж байна. Энэ түвшиний хязгаарлалтын үед усан сангийн зориулалтаар ашиглаж байгаа усны хэрэглээг хязгаарлах арга хэмжээг авчээ. 2003 оноос хойш ийм хязгаарлалт тогтоож байгаагүй ч энэ жил Сидней хотын бүс дэх иргэдийн усны хэрэглээг багасаж байна.

Хэрэв 2-р түвшиний хязгаарлалтад орвол иргэдийн өдөр тутмын усны хэрэглээг бууруулах арга хэмжээ авч эхлэх юм. Сидней хотын усны хангамжийн 80 гаруй хувь борооны уснаас  бүрэлддэг, хамааралтай гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. Ер нь хэт халуун Австралид хуурайшилтаас гадна гал түймэр гарах нэгэн шалтгаан болоод байна. Одоогоор тус улсын Шинэ Өмнөд Уэльс болон Квинсленд мужид гал түймэр гарч, их хэмжээний газар нутаг шатаад байгаа юм. Эдгээр муж дахь гал түймрийг унтраах ажилд 1300 гаруй гал сөнөөгч дайчлагдаад байгаа ч үр дүн тун багатай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн Сидней хот усны дутагдалд орж болзошгүй  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй