Шууд Chart

АНУ-ын цэргүүдийг байршуулах зардалд 4.7 тэрбум ам.доллар төлөхийг Өмнөд Солонгосоос шаарджээ

2019-11-17 09:00:00

АНУ-ын олон мянган цэрэг Өмнөд Солонгос улсад байрладаг. Тэгвэл Вашингтоны зүгээс Өмнөд Солонгос улс Америкийн цэргийг байршуулах зардалдаа ирэх жил 4.7 тэрбум ам.долларыг төлөх ёстой гэж мэдэгдээд байна. Сөүлийн зүгээс Вашингтоны энэ байр суурийг таатайгаар хүлээн авсангүй.

АНУ Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хадгалах, Ази дахь нөлөөгөө бууруулахгүй байх үүдсэн Өмнөд Солонгост 28000 гаруй цэргээ байршуулаад байгаа. Тэгвэл цагаан ордны тэргүүн Дональд Трамп Өмнөд Солонгосын удирдагчдын дургүйцлийг төрүүлсэн мэдэгдлийг хийгээд байна. Тэрээр Өмнөд Солонгосын Америкийн цэргүүдийг байлгахад төлж буй мөнгийг одоогийн түвшинээс 400 хувиар нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. 

2020 онд Сөүл 4.7 тэрбум ам.долларыг Америкийн цэргийг нутагтаа байлгасны төлбөрт төлөх ёстой болоод байгаа гэсэн үг. Америкийн ерөнхийлөгч Өмнөд Солонгост цэргээ байршуулж байгаагийн төлбөрийг нэмэгдүүлэхийг анх удаагаа шаардаж байгаа нь энэ биш юм. Өнгөрсөн жил Вашингтон, Сөүлийн хоорондох  батлан хамгаалахын зардлыг хуваах гэрээг хэлэлцэгдэх үед ерөнхийлөгч Трамп Өмнөд Солонгосоос авч буй төлбөрийн мөнгийг 50 хувиар нэмэхийг шаардаж байсан юм. 

Гэвч эцсийн мөчид Сөүлийн талаас гаргаж байгаа төлбөрийг 8 хувиар нэмсэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт Америкийн Батлан Хамгаалахын Сайд  Марк Эспер Сөүл хотод айлчилсан. Тэрээр баасан гарагт мэдэгдэл хийх үеэрээ Өмнөд Солонгос бол чинээлэг орон. Америкийн цэргүүдийг байршуулж буйн зардалд илүү ихийг төлөх бүрэн боломжтой гэжээ. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын цэргүүдийг байршуулах зардалд 4.7 тэрбум ам.доллар төлөхийг Өмнөд Солонгосоос шаарджээ  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй