Шууд Chart

ХБНГУ: Тариалчиндын тракторын цуваа түгжрээ үүсгэжээ

2019-11-17 10:24:18

Германы хоёр дахь том хот болох Гамбургт  тариаланчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд хотод олон мянган тракторын урт цувааг үүсгэн явсан нь замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Германы Гамбург хотод  байгаль орчны мэргэжилтнүүд болон сайд нарын уулзалт болсон аж. Тэгвэл энэ уулзалтыг эсэргүүцэж, мөн байгаль орчны талаарх шинэ хууль, дүрэмд бухимдалдаа байгаагаа Германы тариаланчид ийнхүү илэрхийлжээ. Тариалангийн ажлын гол техник хэрэгсэл болох трактораа унасан тариаланчид Гамбург хотын гудамжаар явжээ. Тариаланчдын 4000 тракторын цуваа тус хотын хойд хэсгийн замуудад ихээхэн түгжрээг үүсгэсэн байна. Тариаланчид “Фирм үгүй, Хоол үгүй, Ирээдүй үгүй” гэсэн уриа лоозонг трактор дээрээ зоосон байжээ.

Германы байгаль орчны яамнаас саяхан зарим төрлийн шавьж устгагч болон бордооны хэрэглээг хязгаарлах талаарх хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Энэ нь шувуу, шавьж болон газрын хөрсийг хамгаалах зорилготой гэдгийг мэдэгдэж байсан. Харин тариаланчид байгаль орчинд ээлтэй гэж үзэж байгаа энэ хууль тэдний газар тариалангийн бизнесийг хүнд байдалд оруулна гэж болгоомжилж, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлээд байна.

Ер нь Герман улсад тариаланчид трактораа унаж, урт цувааг үүсгэн явж эсэргүүцлээ илэрхийлэх байдал түгээмэл гарах болжээ. Өнгөрсөн сард тус улсын Бонн хотод  тариаланчид 1000 тракторын цувааг үүсгэн явж байсан юм. Германы засгийн газраас фермерүүд болон тариаланчдад татаас олгох замаар  бизнесийн үйл ажиллагааг нь дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа ч  эсэргүүцэл намжихгүй байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ: Тариалчиндын тракторын цуваа түгжрээ үүсгэжээ   
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй